Ерөнхийлөгч сайд нарын томилгоог дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ
2015 оны 9 сарын 07
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наймдугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилуулах хүмүүсийг зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн саналтай танилцаж хариу илгээжээ.
Тэрбээр хариу бичигт “Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал хоорондын хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулахын тулд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг нэг хүнд давхардуулж хашиж болохгүй гэсэн зарчмын байр сууриа дахин нотолж, дээрх томилгоог дэмжихгүй гэдгээ үүгээр илэрхийлж байна.
Иймд Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг шинээр томилох саналаа дахин зөвшилцөхийг хүсье” хэмээсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
24925
0 эможи