Баярын жагсаалд Ерөнхийлөгч оролцоно

2015 оны 9 сарын 03

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо 2015 оны есдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд болох 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцохоор өчигдөр мордсон. Энэ хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзахын зэрэгцээ тус арга хэмжээнд оролцож буй зарим улсын төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна.

Ойн арга хэмжээ өнөөдөр эхлэх бөгөөд манай тусгай сурвалжлагч Ш.Мягмарсамбуу газар дээрээс нь бэлтгэлсэн сурвалжлагыг бид хүргэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24835
0 эможи
keyboard_arrow_up