Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хятад Улсад айлчилна

2015 оны 8 сарын 26

Ирэх есдүгээр сард Монголын Улсын төрийн гурван өндөрлөгийн гадаадын улс орнуудад хийх айлчлалын тов тодорхой болжээ. Тодруулбал, УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 31-нд АНУ-г зорих аж. Тэрбээр Нью-Йорк хотноо болох Дэлхийн парламентын спикерүүдийн дөрөвдүгээр уулзалтад оролцох аж. Харин ирэх есдүгээр сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Хятадад айлчлах юм байна. Ерөнхийлөгч есдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Бээжин хотноо болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцоно. Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирэх есдүгээр сарын 9-11-ны хооронд Хятад болох олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 жилийн ойн хүндэтгэлийн чуулганд оролцохоор мөн ирэх сард АНУ-ыг зорих юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24605
0 эможи
keyboard_arrow_up