Ерөнхийлөгчийн хориг дээр МАН-ынхан “даам” гарна

2015 оны 8 сарын 21

Улс төр гэж таамаглахын аргагүй хачирхалтай “тоглоом” юм . Саяхан л эрх мэдлийн зангилааг гартаа атгаж Н.Алтанхуяг гэж “дарагдашгүй баатартай” байсан АН-ын өнөөдөр өөрсдийн ухсан нүхэндээ уначихлаа. Авилгын хэрэгтэн Н.Энхбаяраар толгойлуулсан МАХН-ынханы “саварт” намын дарга, Ерөнхий сайд гээд юутай хийгээд бүгд багтчихлаа. Ажил хийсэнгүй, Өршөөлийн хууль болон Эдийн засгийн ил тод байдлын хуулийг нь баталж авилгачид болон татвараа нуун дарагдуулагч “цагаан захтнуудыг” өршөөсөнгүй гэж МАН-ыг хүүхэд шиг хөөж орхисон тэд өнөөдөр саарал ордны “гүйдэл” хэмээх нэр зүүгээд буй Н.Энхбаярын заавраар ажиллаж эхлэв.

Арга ч үгүй биз. Өөр хоорондоо таардаггүй “шуудайнд хийсэн  үхрийн эвэр шиг улс” хойно . Эрх мэдлийн төлөө улсаа “нурааж”, засгаа “самарсан” тэд өнөөдөр Өршөөлийн хууль гэгч аюулт хуулиас болоод амь наана, там цаана амьсгаа дээгүүр гүйж явна.

Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт Соёлын төв өргөөний индэр дээрээс бараг л Өршөөлийн хууль гаргаж Н.Энхбаярыг “жаргаахгүй” гэж хэлсэн. Тиймдээ ч авилгачдын нурууг амраах гэж буй Өршөөлийг хуулийг эсэргүүцэж, хэсэгчлэн хориг тавьсан . Тодруулбал, 2015 оны наймдугаар сарын 11-ний өдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар хаалттай хэлэлцэн Өршөөлийн тухай хуулийг баталсан. Улмаар уг хуулийг 2015 оны наймдугаар сарын 14-ний орой Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Өршөөл үзүүлэх хуультай танилцаад хэсэгчлэн хориг тавих шаардлагатай гэж үзжээ. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавих шийдвэрийг УИХ-д хүргүүлсэн.

УИХ-ын дэгийн тухай хуулиар ээлжит бус чуулган зарлагдсанаас хойш 10 хоногийн дотор Ерөнхийлөгчийн аливаа хуульд тавьсан хоригийг хэлэлцэн шийдвэрлэх ёстой.

Хэдхэн хоногийн өмнө МАН-ыг “жагсаалаас” гаргаж, эрх мэдлийг үргэлжлүүлэн гартаа авах гэж байсан АН-ын санаархал өнөөдөр хий хоосон мөрөөдөл болон үлдэв . Өчигдөр тэд бүлгийн хурлаа хийж сайдад нэр дэвшигчдээ тодруулах байсан боловч зургаан сайдаас дөрвийг нь авна, авахгүй гэж баахан маргалдаж байгаад эцэст нь Ерөнхий сайд “Фортуна”, Л.Эрдэнэчимэг хоёрыг өргөн барихгүй гэснээр бүлгийн хурал нь завсарласан.

Ордон доторх эх сурвалжуудын мэдээлж буйгаар ирэх долоо хоногт ээлжит бус чуулган зарлагдах ёстой . Үүгээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг ярилцана. Харин энэ удаа ээлжит бус чуулганаар МАН “даам” гарна. Өнөөдрийн байдлаар УИХ-д Ардын намын 26 гишүүн байгаа. Тэд бүгд өршөөлийн хуулийн авилга авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан хүмүүсийг өршөөнө гэсэн хэсгийг нь эсэргүүцсэн . Энэ бол Ерөнхийлөгчийн хориг тавьсан хэсэг.

Ерөнхийлөгчийн хоригийг тухайн хуралд оролцсон гишүүдийн 3/1 нь дэмжсэн нөхцөлд хүлээж авдаг . 76 гишүүний 3/1 нь 25 гишүүн болно . Дээрээс нь нэмэгдээд АН-аас Х.Тэмүүжин, М.Батчимэг гишүүд Ерөнхийлөгчийг дэмжих нь тодорхой. Ингээд асуудал эцэслэгдэж Н.Энхбаяр тэргүүтэй “цагаан захтнуудын хэрэг” өршөөгдөх нь үлгэр хэвээр үлдэнэ .

Тиймээс МАХН-ынхан хоригийг битгий хүлээж ав хэмээн ордоноор гүйлдэж байгаа аж. Гэвч асуудал тэдний талд шийдэгдэх магадлал тун бага болоод байна . Хэрвээ Өршөөлийн хуулиа бүтнээр нь авч үлдэж чадахгүй бол эвслийнхэн АН-аас нүүр буруулна. Тэгвэл тэд шившигтэйгээр эргээд МАН-ыг гуйх болчихоод байгаа юм .

Ийм хэрэг болвол АН-ынхан Ерөнхий сайдаа огцруулж “өшөө авах байх даа” 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24511
0 эможи
keyboard_arrow_up