Ц.Элбэгдорж, З.Энхболд нар гадаадад айлчилна
2015 оны 8 сарын 21
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга З.Энхболд нар ирэх долоо хоногт гадаадад айлчлах аж. УИХ-ын дарга З.Энхболд энэ долоо хоногт Нью-Йорк хотноо болох Дэлхийн парламентын спикерүүдийн дөрөвдүгээр уулзалтад оролцохоор Америкийн нэгдсэн улсыг зорих аж. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх сарын 2-3-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлах юм байна. Тэрбээр Бээжин хотноо болох чөлөөлөх дайны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцоно. Мөн ирэх сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 жилийн ойн хүндэтгэлийн чуулганд оролцохоор АНУ-г зорих юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
24507
0 эможи