загвар
ХАН-УУЛ ДҮҮРЭГ ГУРВАН САЯ ДАХЬ ИРГЭНЭЭ 70 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЛАА
Хан-Уул дүүргийн 6-р хороонд оршин суугч Жаргалсайхан овогтой Даваасүрэнгийн хүү Золбаяр Монгол улсын Гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр мэндэлсэн чацуутнаар тодорсон билээ. Тэгвэл Д.Золбаяр хүүг өнгөрөгч сард 70 сая төгрөгний мөнгөн шагналаар шагнаж алдаршуулах арга хэмжээг зохион байгууллаа.Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг нар оролцож хүүд баяр хүргэж, шагнал урамшууллыг нь гардуулан өгсөн юм.
“СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР-2015”-Д ОРОЛЦОГЧ ХҮҮХДҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Хан-Уул дүүрэг, БНСУ-ын өмнөд Генгсан аймгийн Хаман сумтай 4 дэх жилдээ хамтран зохион байгуулж буй “Сурагч солилцооны хөтөлбөр-2015” буюу /Homestay/-д оролцогч хүүхдүүдийг тус дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг хүлээн авч уулзлаа. Мөн тэдгээр хүүхдүүдэд дурсгалын бэлэг гардуулж цаашдаа улам сайн харилцаатай байж, хамтарч баяртай байх болно гэдгээ илэрхийлсэн юм.
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ХАМТ ОЛОНД 85 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.
Монгол улсад Прокурорын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ой, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 50 жилийн ойн хүрээнд эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа дүүргийн хяналтын прокурор П.Зоригийг "Хүндэт тэмдэг"-р, Тамгын хэлтсийн дарга П.Эрдэнэбатыг "Жуух бичиг"-р, туслах прокурор Я.Амарзаяаг "Өргөмжлөл"-р тус тус шагналаа. Нийт прокурорын байгууллагын хамт олонд 85 жилийн ойн баярын мэнд хүргэе.