МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын гурван талт уулзалт болно
2015 оны 7 сарын 09
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Уфа хотноо энэ долдугаар сарын 9-10-ны өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан, БРИКС-ийн гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцохоор өнөөдөр мордлоо.
Эдгээр арга хэмжээнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын гурван талт уулзалт болох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч мөн Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын Ерөнхийлөгч М.А.Гани нартай уулзах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
23704
0 эможи