Ерөнхийлөгч Засгийн газрын танхимд сэлгээ хийхийг эсэргүүцлээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 15.30 цагт улс төрд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан намуудын дарга нартай уулзлаа. Уулзалтад АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй УИХ дахь нам эвслийн бүлгийн дарга нар оролцлоо.
Ерөнхийлөгч Засгийн газрын танхимд сэлгээ хийхийг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Энэ талаараа “Бүгдээрээ ард түмнээ бодъё. Хэрэв Засгийн газрын гишүүдийг өөрчлөхтэй холбоотой ямар нэгэн асуудал гарвал би хүлээж авахгүй.
Та нар ч хүлээж авахгүй л гэж ярьж байсан. Хэлсэн ярьсандаа байх хэрэгтэй. Ерөнхий сайд санаачилгаа гартаа авах нь зөв. Засгийн газрын асуудлыг Ерөнхий сайд л шийднэ. Санаачилгаа гартаа аваад, байр сууриа тодорхой илэрхийлэх хэрэгтэй.
Одоогийн Ерөнхий сайдын ажил дараагийн сонгууль болж Засгийн газар байгуулагдтал үргэлжилнэ гэж би бодож байна" гэв.