Ерөнхийлөгчийн санаачилсан зарлигийн төслийг хэлэлцлээ

2015 оны 6 сарын 30

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх тухай зарлигийн төслийг хэлэлцлээ.

Төсвийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, нутгийн өөрөө удирдах байгууллага, Засгийн газар, Засаг даргын аливаа шийдвэр нь төсөвт үзүүлэх нөлөөллийн талаарх дүгнэлтэд үндэслэсэн байхаар хуульчилсан тул ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах зардлын тооцоо, эх үүсвэрийг тодорхой болгож, төсөвт үзүүлэх нөлөөллийн дүгнэлтийн хамт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23401
0 эможи
keyboard_arrow_up