УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлжээ

2015 оны 6 сарын 26

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид  шаардлага хүргүүллээ. Тэрбээр энэхүү шаардлагадаа "Хүний эрхий үндэсний комисс, төрийн болон төрийн бус байгууллагуудын  судалгаа дүгнэлтүүд тэднээс гадна надад тавьсан хүсэлтүүдийг харгалзан өөрийн бүрэн эрхийн хүрээнд  хууль хяналтын байгууллагуудын эрх мэдлийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2015 оны тавдугаар сарын 8-нд санаачлан 2015 оны зургаадугаар сарын 4-нд УИХ-д өргөн барьсан.

Хуулийн төслийг УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэн дэмжиж 2015 оны зургаадугаар сарын 16-нд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар хэлэлцэж дэмжигдээд УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх жагсаалд орсон байсан.

Харин 2015 оны зургаадугаар сарын 17-нд ҮАБЗ-ний зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, УИХ-ын дарга З.Энхболдод албаны бичиг хүргүүлснээр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад байсан хуулийн төслийг хэлэлцэх асуудлаас хасч, хэлэлцүүлгийг зогсоогоод байна.

“МУ-ын Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гэж заасныг та анхааран үзэж энэ үйлдлээ залруулж УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг  саадгүй явуулна гэж найдаж байна" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23291
0 эможи
keyboard_arrow_up