Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

2015 оны 6 сарын 24

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглуг бүрэн эрхийн хугацаа өндөрлөж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд хатагтай Сезин Синаноглу Монголд ажилласан жилүүдэд төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд Монгол Улсын төр, засаг, иргэний нийгмийн байгуулллагууд, ард иргэд чин сэтгэлээсээ найрсаг хандаж, ажилд нь гүн туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.

 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийг төлөөлөн Монгол Улсад олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвх санаачлагатай, үр бүтээлтэй ажиллаж ирсэнд нь хариу талархал илэрхийлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн  юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Сезин Синаноглу Монгол Улс ардчилал, нээлттэй засаглал, боловсрол, хүний эрх, иргэдийн оролцоог хангах зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж, хувийн хэвшлийг дэмжин хөгжүүлэх чиглэлд ихээхэн ололт амжилт олж байгааг онцлон тэмдэглэлээ.
 
НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган дээр Монголын хөгжлийн талаар илтгэл сонсгохоор төлөвлөж байгаа болон НҮБ-ын зүгээс Монголд хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн талаар уулзалтын үеэр талууд дурдацгаасан юм. Хатагтай Сезин Синаноглу Монголын дараа Босни-Герцеговина Улсад томилогдон ажиллахаар болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23197
0 эможи
keyboard_arrow_up