Монгол Улс, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтооно

2015 оны 5 сарын 25

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Кристофер Лоэк нар Монгол Улс, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улс хоорондын дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо.

Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улсын талаас Гадаад хэргийн сайд Тони Брам нар гарын үсэг зурлаа.

Монгол Улсын зүгээс НҮБ-ын гишүүн 198 оронтой дипломат харилцаа тогтоох зорилт тавин ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын 198 гишүүн орны 189 оронтой дипломат харилцаа тогтоогоод байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22171
0 эможи
keyboard_arrow_up