Ерөнхийлөгчийн Оросын Холбооны Улсад хийх ажлын айлчлал эхэллээ

2015 оны 5 сарын 07

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан  Оросын Холбооны Улсад ажлын айлчлал хийхээр дагалдан яваа төлөөлөгчдийн хамт хүрэлцэн ирлээ.

 

Айлчлалынхаа эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Москва хотноо сурч буй Монгол  оюутнуудын төлөөлөлтэй уулзаж, Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан Монголын ард түмнээс Оросын ард түмэнд бэлэглэж буй “Ялалтад тэмүүлсэн морьд”-ын хөшөөг танилцуулах ёслолын арга хэмжээнд оролцлоо. Зөвлөлт Монголын дайчдын дурсгалыг хүндэтгэхийг хүссэн иргэд уран бүтээлчид хамтран энэхүү хөшөөг бүтээжээ.

“Ялалтад тэмүүлсэн морьд”-ын хөшөөг танилцуулах ёслолын арга хэмжээнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгийн Газрын дарга П.Цагаан, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл нар болон хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21574
0 эможи
keyboard_arrow_up