Азийн сангийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

2015 оны 5 сарын 05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Азийн сангийн Ерөнхийлөгч Дэвид Арнолдыг хүлээн авч уулзав. Уулзалтад Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Мелони Линдберг оролцсон юм.

Азийн сангийн Ерөнхийлөгч Дэвид Арнолд Улаанбаатарт болж буй Цахим эрх чөлөөний эвслийн хуралд оролцож байгаа юм.

АНУ-ын Азийн сан нь 1990-ээд оны эхнээс Монгол Улсад байгуулагдан ажилласан хамгийн анхны олон улсын төрийн бус байгууллага бөгөөд 1993 оны аравдугаар сарын 1-нд суурин төлөөлөгчийн газраа нээж байв. Өөрөөр хэлбэл, Азийн сан нь Монгол Улсын ардчилсан шилжилтийг эхнээс нь дэмжин тусалж ирсэн байгууллага гэдгийг уулзалтын үеэр тэмдэглэлээ.

Тус сан сайн засаглал, ил тод байдлыг дэмжих, гэр хорооллын иргэдэд хүргэх нийтийн үйлчилгээг сайжруулах, нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих, гар аргаар олборлогчид буюубичил уурхайн улмаас эвдэрч сүйдсэн байгаль орчны нөхөн сэргээлтийг дэмжих, хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх үндэсний дэд зөвлөлтэй ажиллаж, мэдээллийг ил тод нээлттэй болгох зэрэг чиглэлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21498
0 эможи
keyboard_arrow_up