ДУУЛИАНТ ХЭРГҮҮД ЯАГААД ЗАМХРАВ

2015 оны 4 сарын 27

Улс орны эдийн засаг хүндхэн үед улс төрчдийн мөнгө угаах, самшигдуулах үйлдэл хэрээс хэтэрч эхнээсээ аавын хаалгыг татахад хүргэв. Саяхан Цензургүй Яриа нэвтрүүлгээр орсон ерөнхий сайд Н.Алтанхуягын зөвлөх асан Л.Гансүхийн хэрэг олны сонирхолыг дахиад нэг татаад авлаа. Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн ахлагчаар томилогдон ажиллаж байхдаа төрийн их хэмжээний мөнгийг завшсан хэргээр байцаагдан хоригдож, одоогоор батлан даалтанд эмчлүүлж байгаа. Тэгвэл Л.Гансүх үнэхээр улс төрийн хэлмэгдэлд өртсөн үү эсвэл захиалгаар хэрэг нь замхрахад хүрэв үү? Ноён Гансүхүүдийн хэрэг үүгээр дууссангүй.

Дахин нэг замрхарсан хэргийг эргэн сөхье. Нэг хэсэг хэвлэлийнхэний гол бай болоод байсан Татварын Ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх нь их хэмжээний авилга авсан хэргээр алдарт АТГ-д шалгуулсан нь саяхан. Ч.Гансүх нь Хятадын төрийн өмчийн оролцоотой ZTE компанийн удирдлагуудаас их хэмжээний авилга аваад зогсохгүй, тус компанид татвараа нуун дарагдуулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгээд байхад нь ZTE компаний Монгол дахь удирдлага болох Нарантунгалаг гэгчийг аварч байсан удаатай. Гэвч уг хэргийн дараа тус компанийг АТГ дахин шалгасан ба тус  ZTE компанийн удирдлагууд аавын хаалгыг татаад авсан. Одоогоор удирдлагууд нь батлан даалтанд байгаа гэх бөгөөд яг хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй бололтой. Тэгвэл тус Хятад компаний удирдлагуудын хэрэг хаашаа эргэхийг харах л үлдээд байна. Бид энэ талаар үргэлжлүүлэн судлах болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21205
0 эможи
keyboard_arrow_up