Ц.Элбэгдорж: Би Ерөнхий сайдыг эдийн засаг, улстөрийнхөө удирдлагыг гартаа ав гэсэн

2014 оны 4 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шууд ярилцлагад оролцож, улстөр, нийгэм, эдийн засагт болж байгаа үйл явдлын талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн явдал чухал байлаа.

 

Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахиа ялснаас хойшхи хамгийн том, бас хамгийн дуулиан тарьсан сэдвүүдийг хөндсөнөөрөө энэ удаагийн Ц.Элбэгдоржийн байр суурийг ажиглах  хүмүүс ч  олон байсан гэж үзэж болно.

Энэ хаврын улстөрийн тааламжгүй өнгө төрх, эдийн засгийн байдал, олон нийтийн дунд үүсээд байсан маргаан, эргэлзээ төрүүлсэн олон асуултад тэрбээр  илэн далангүй хариулт өгснөөр ард түмний дунд үүсээд байсан “төр тогтворгүй болох нь” гэсэн хямралд цэг тависан байж болох юм. Тодруулбал, “Би Ерөнхий сайдыг эдийн засаг, улстөрийнхөө удирдлагыг гартаа ав гэж хэлж байгаа. Үүнд нь түшиг тулгуур болж ажиллана гэснээс харахад Ерөнхийлөгч Засгийн газрын тэргүүнд багагүй итгэл, дэмжлэг үзүүлж байгаа бололтой. 

 Тэгэхээр  Ерөнхийлөгчийн хэлснээр Засгийн газар  улс орноо хөгжүүлэх, хямралаас гарах  гарцаа эрчимжүүлэх, үүний тулд салбарынхаа ажлыг хийж чадахгүй байгаа зарим сайдуудтайгаа хариуцлага тооцох замаар  ажлаа хийх хэрэгтэй болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2110
0 эможи
keyboard_arrow_up