Ерөнхийлөгч зүүн гурван аймгийг зорилоо
2015 оны 4 сарын 23
Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллахаар өнөө өглөө гарлаа. Ерөнхийлөгч энэ долоо хоногийг дуустал тус гурван аймагт ажиллах юм.
Сүүлийн өдрүүдэд зүүн гжрван аймагт тал хээрийн түймэр гарч их хэмжээний нутаг дэвсгэрийг хамарч асар их хохиролыг дагуулаад байгаа. Одоо ч энэ нөхцөл байдал дээрдэхгүй байгаа учраас ийнхүү төрийн тэргүүн өөрийн биеэр газар дээр нь очиж танилцаж нутгийн удирдлагуудтай уулзахаар хуралдахаар мордсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
21037
0 эможи