Ц.Элбэгдоржийн БНХАУ-ын дарга Си Зиньпинд бэлэглэсэн морьдыг хятадын тал хүлээн авлаа

2015 оны 4 сарын 21

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос БНХАУ-ын дарга Си Зиньпинд бэлэглэсэн Алтай, Хэрлэн нэртэй хос морийг албан ёсоор хүлээн авах арга хэмжээ 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр БНХАУ-ын Тяньжин хотод болов. 

Тус арга хэмжээг нээж Элчин сайд Ц.Сүхбаатар, хос морийг хүлээн авч буй БНХАУ-ын төрийн өмчит “Хөдөө аж ахуйн хөгжлийн групп”-ын захирал Лю Шөнли нар үг хэлэв. Арга хэмжээнд ЭСЯ-ны дипломат ажилтнуудаас гадна хятадын талаас Гадаад хэргийн яам, Хөдөө аж ахуйн яам, Төрийн өмчийн хороо, Гаалийн Ерөнхий газар, Чанарын хорио цээрийн ерөнхий газар зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо. 
“Хөдөө аж ахуйн хөгжлийн групп” нь хос морийг компанийнхаа харьяа адуу үржүүлгийн газарт өсгөх бөгөөд тус үржүүлгийн газарт гадаадын төр засгийн тэргүүн нараас Хятадын удирдлагуудад бэлэглэсэн морьдыг тусгайлан тэжээдэг юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20887
0 эможи
keyboard_arrow_up