Ерөнхийлөгчийн Гадаад бодлого хариуцсан шадар туслахаар Д.Сайнбаярыг томилов

2015 оны 4 сарын 20

Даваабатын Сайнбаяр нь 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. 2005 онд АНУ-ын ДеВрайн их сургуулийг мэдээллийн технологийн мэргэжлээр төгсч, Де Паулын их сургуульд мэдээллийн системийн удирдлага сэдвээр магистрантурт суралцсан. Түүнчлэн Нью-Йорк дахь Колумбийн их сургууль, Сингапурын Менежментийн Институтэд мэргэжил дээшлүүлжээ.

2005-2008 онд АНУ-ын Кеннеди групп, ФАВ компаниудад системийн шинжээч, программист, 2008-2010 онд Медиа группт Бизнес төлөвлөлт, маркетингийн албаны дарга, 2010-2015 онд “Моннис” группт дэд ерөнхийлөгч, ерөнхий менежер, тус группын харьяа “Эрчим концерн”, “Моннис Урбан Девелопмент”, ИПТМ компаниудад ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх захирлын алба хашсан. Тэрээр Томас Фридманы “Дэлхий бөөрөнхий биш”, НЭПКО хэвлэлийн газрын “Британника” нэвтэрхий толь, “Ажиа гэгээний намтар” зэрэг ном бүтээлүүдийг хамтран орчуулжээ.

Д.Сайнбаяр нь 2013 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажилласан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20820
0 эможи
keyboard_arrow_up