Ц.Элбэгдорж: Мэдсээр байж засахгүй бол ноцтой. Шинэчлэл хохирно

2014 оны 4 сарын 25

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Х.Тэмүүжингийн асуудлаар гурван ч удаа жиргэлээ. Тэрбээр "Тэмүүжинд ноцтой алдаа дутагдал бий. Харин энэ Засгаас эхэлж огцорууулах сайд биш.

 

Тэр алдаа дутагдлаа засч,сургамж авах чадвартай гэж итгэе" гэж байсан бол дараа нь "Шинэчлэл хийж байхад алдаа гардаг. Засах боломжтой алдаагаа засаж чадвал илүү цааш явна. Мэдсээр байж засахгүй бол ноцтой. Шинэчлэл хохирно", "Үзэл санаа, үнэт зүйлийн зөрүүтэй бол маргах, ярилцах сайхан. Харин нөгөө тал доромжлолд шилжвэл шууд зогс. Цэнэг нь суусан хүнтэй юу ярихав" хэмээн жиргэсэн явдал нь олон нийтийн анхаарлыг нэлээд татаж байна.

Харин нөгөө талаараа  Х.Тэмүүжин сайдыг хамгаалсан үйлдэл хэмээн харах хүмүүс ч байна. Ерөнхийлөгч маань хамгаалсан ч, сануулсан ч, бодуулсан ч байж мэдэх юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2076
0 эможи
keyboard_arrow_up