Монгол Улсын Ерөнхийлөгч нийт ард түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлэв

2014 оны 2 сарын 03

Билгийн тооллын XYII жарны “Ялгуусан” хэмээх хөх морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монголынхоо нийт ард түмэнд сар шинийн мэнд дэвшүүлэн үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Нийт Монгол түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлье. Өргөө хотлоороо сайхан шинэлж, сар шинэдээ сайхан орцгоолоо. Төрийнхөө их ордонд сая доод тал нь 93-тай, дээд тал нь 106,107 настай ахмад буурлуудтайгаа золголоо.

Энэ жил сайхан гарч байна. Морин жил гэдэг Монгол түмэнд хийморь буянаа өгсөн сайхан жил байдаг. Морин жилд Монгол түмний түүхэнд олон сайхан үйл явдал тохиодог. Энэ жил ч гэсэн Монгол түмний хөгжлийг урагшлуулсан, түүхийг улам баяжуулсан сайхан үйл явдлуудаар дүүрэн жил болно гэдэгт итгэж байна. Бидэнд хийж бүтээх ажил их байгаа. 2014 он,морин жил бол Монгол түмний хувьд хийж бүтээх жил юм. Олон олон асуудлыг ард түмнийхээ тусын тулд шийдэх шаардлагатай, хийж бүтээх ажлаар дүүрэн агуулгатай жил болж байна.

Өвгөд хөгшдөө хүндэлж, хүүхдүүдээ хүндэлж, соёл уламжлалаа түгээж, сайн зүйлсийг ярилцаж, сайхан ерөөл хэлэлцэж ард иргэд маань өргөө хотлоороо өнөр өтгөн сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Монгол түмний маань буян заяа улам дээшээ мандан бадарч байх болтугай. Баярлалаа” гэлээ.

 

 

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
193
0 эможи
keyboard_arrow_up