Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-д ажлын айлчлал хийхээр мордлоо
2015 оны 3 сарын 03
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны гуравдугаар сарын 2-4-нд ХБНГУ-д ажлын айлчлал хийхээр өнөөдөр мордов. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд ХБНГУ-ын Ерөнхийлөгч И.Гаук, Канцлер А.Меркельтэй тус тус уулзаж, Берлин хотноо зохиогдох Монгол, Германы бизнесийн форумд оролцоно.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн 3 дугаар сарын 4-8-нд ХБНГУ-ын Берлин хотноо болох олон улсын аялал, жуулчлалын “ITB Berlin 2015” үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын арга хэмжээнд түнш орны төрийн тэргүүний хувиар уригдан оролцож, үг хэлнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
18443
0 эможи