Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их Британийн Элчин сайдыг хүлээн авч уулзав

2015 оны 2 сарын 02

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өнөөдөр Их Британи улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кристофер Стюартыг эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд Кристофер Стюарт өөрийг нь хүлээн авч уулзаж буй Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  хэлсэн үгэндээ “Та Монгол Улсад 3 жил Элчин сайдаар ажиллаж, хоёр орны харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлье. Их Британи бол барууны орнуудын дотроос Монголыг хүлээн зөвшөөрсөн анхны орнуудын нэг гэдгийг монголчууд сайн мэддэг. Монгол Улс, Их Британийн хооронд 1963 онд дипломат харилцаа тогтоож, тэр үеэс хойш хоёр орны харилцаа тасралтгүй хөгжиж ирлээ” гэлээ.

Мөн уул уурхай, төмөр зам, Хөрөнгийн биржийн салбарт Их Британитай хамтран ажиллах чиглэл, төлөвлөгөө байгааг хөндөн ярив.

Хоёр орны хооронд эдийн засгийн салбарт харилцаа амжилттай хөгжиж байгааг мөн тэмдэглэж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Кристофер Стюартын цаашдын ажилд амжилт хүсч, эрүүл энхийг ерөөлөө. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16963
0 эможи
keyboard_arrow_up