“Мегатөслүүд глобальчлагдаж байгаа дэлхий ертөнц, улс орнуудын хөгжлийг тодорхойлох цаг үед бид амьдарч байна”

2015 оны 1 сарын 30

“Мегатөсөл хөгжлийн форум” өнөөдөр “Blue sky tower”-т болж байна. Уг форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газын дарга П.Цагаан оролцож үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ “Сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд дэд бүтэц, түүний дотор мегатөсөл хариуцсан Монгол Улсын сайд гэсэн орон тоо, албан тушаалыг анх удаа бий болголоо. Энэ нь Монголын өнөөгийн төр, засаг, УИХ-д суудалтай намууд Монголд мегатөслүүд хэрэгжүүлэх асуудалд анхаарлаа төвлөрүүлж, нэг гарт зангидаж, дэмжих нь зүйтэй гэдгийг ойлгож байгааг харуулсан нэг тод томруун жишээ юм. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар SMBC корпорацитай хамтран Мегатөсөл хөгжлийн форумыг анх удаа зохион байгуулж байгаад талархаж байна.

Мегатөсөл нь өнөөгийн глобальчлагдаж байгаа дэлхий ертөнц болон бүс нутаг, улс орнуудын хөгжлийг тодорхойлох цаг үед бид амьдарч байна. Үүнтэй нэгэн адилаар Монголын хөгжлийн ирээдүй Мегатөслийг амжилттай хэрэгжүүлэхээс хамаарна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намайг дуудаж миний нэрийн өмнөөс “Мегатөсөл хөгжлийн форум”-д оролцож энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа нийт байгууллага, хүмүүст баяр хүргэж, цорумын ажилд амжилт хүсээд ирээрэй гэсэн юм. Тийм учраас би Ерөнхийлөгчийн өгсөн үүргийг биелүүлэхийн ялдамд өөрийнхөө хувь хүний өмнөөс форумыг зохион байгуулж байгаа Монгол Улсын Засгийн газар, SMBC корпораци, оролцож байгаа нийт хүмүүст чин сэтгэлийн талархал дэвшүүлж, амжилт хүсч байна.

Монгол Улс түүхий эдийн хавсарга байхаас гадна  хөгжлийн дараагийн шат болох тогтвортой, эрчимтэй хөгжил рүү орохын тулд алдаж, онож явна. Гэхдээ Монгол Улс бол нээлттэй, ардчилсан орон учраас алдаа, онооноосоо суралцаж, бусдын заль мэхийг ч ойлгодог болж, ухаажиж хэрсүүжиж байна. Өнөөдөр Монгол Улсад Мегатөслүүдийг эхлүүлэх улс төрийн хамгийн нэн таатай нөхцөл бүрдээд байна. Энэ таатай бололцоо, боломж, эрэлт хэрэгцээг соргогоор харж, Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллаж байгаа “Сумитомо мицуи банк” корпораци, энд оролцож байгаа хүмүүс их мэдрэмжтэй байгааг ойлголоо.

Энэхүү шинэлэг сэдвээр Монголд анх удаа форум зохион байгуулж байгаа та бүхэнд дахин талархал илэрхийлж, форумын үйл ажиллагаанд амжилт хүсье” гэлээ.

Энэхүү форумд Монгол Улсын сайд М.Энхсайхан “Монгол дахь мегатөслүүд: Сорилт, боломж” сэдвээр, Японы “Сумитомо мицуи” банкны төлөөлөгч “Төслийн санхүүжилт ба төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” гэсэн сэдвээр тус тус илтгэл танилцуулж байна. Мөн Монголд хэрэгжиж буй мегатөслүүдэд тулгарч буй бэрхшээл, боломжийн талаар товч танилцуулга хийхээр төлөвлөжээ.

Форумын хоёрдугаар хэсэгт “Сумитомо мицуи” банкны төлөөлөгчид Эрчим хүч, Боловсрлын салбарт  төслийн санхүүжилт хэрхэн хийх талаар семинар зохион байгуулах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16831
0 эможи
keyboard_arrow_up