Ерөнхийлөгч 30 жилийн дараа Чехд галт тэргээр очжээ
2015 оны 1 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех улсын Ерөнхийлөгч М.Земаны урилгаар 2015 оны 1 дүгээр сарын 18-20-нд тус улсад төрийн айлчлал хийхээр тус улсыг өнгөрсөн долоо хоногт зорьсон. Тэгвэл энэ талаар Чехийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд онцлон бичжээ. Учир нь тус улсад гадаадын төрийн тэргүүн айлчлан ирж байсан тохиолдол 30 жилийн өмнө л болж байжээ. онгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эх орноосоо ХБНГУ-ын нийслэл Берлин хотод буугаад тэндээсээ “Euro City” галт тэргээр ийнхүү зорчин Прагад хот хүрэлцэн очсон юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
16504
0 эможи