Монгол Улсын Ерөнхийлөгчид Ромын Пап мэндчилгээ дэвшүүлэв

2015 оны 1 сарын 21

Филиппин улсаас Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр FAL8010   / RPLL-LIRA / дугаартай агаарын хөлгөөр нисэн Ватикан руу буцах замдаа Ромын Пап Фрэнсис Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүндэтгэн агаарын холбоогоор дамжуулан мэндчилгээ дэвшүүлэв.

Уг мэндчилгээнд “Филиппин улсаас танай улсын дээгүүр нисэн Ватикан руу буцах замдаа эрхэмсэг ноён Ц.Элбэгдорж танд чин зүрхний мэндчилгээ дэвшүүлж байна.

Та болон Монголын бүх ард түмний төлөө би өөрийн залбирлаа илгээж буй бөгөөд хөгжил цэцэглэлтээр арвин, амар амгалан байхыг хүсэн ерөөе.

Дээрхийн гэгээнтэн Пап Фрэнсис” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16179
0 эможи
keyboard_arrow_up