Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхээр төлөвлөсөн байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас товч тодрууллаа.
- Монгол Улсын Ерөнхийлөгч ойрын үед УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхээр төлөвлөсөн үү?
-Тэгсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 3-т зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулах эрхтэй байдаг. Энэ бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхээр төлөвлөөд байна.
-Ерөнхийлөгч ямар сэдвээр үг хэлэх бол?
-Дээр хэллээ шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд улс орны дотоод, гадаад байдлын чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болдог. Тэгэхээр чухал сэдвийг хөндөж ярина гэж ойлгож болно.









