Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийх бололтой

2014 оны 12 сарын 26

УИХ-ын өнөөдрийн чуулганы хурлаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, хүүхэд харах үйлчилгээний тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийж магадгүй бололтой. Одоогоор УИХ-ын Хэвлэлийн албанд мэдэгдээгүй байгаа ч албаны эх сурвалж мэдээлэл хийнэ гэж мэдээлээд байгаа юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
1.    Улс орны эдийн засгийн нөхцөл байдал 
2.    Өрийн асуудлаар 
3.    Эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам 
4.    Улс төрийн намуудын хамтын ажиллагааны хэлбэр гэх мэт асуудлуудын хүрээнд мэдээлэл хийнэ гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14712
0 эможи
keyboard_arrow_up