Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүдэд мэдээлэл хийнэ

2014 оны 12 сарын 22

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүдэд мэдээлэл хийхээр болжээ. Ингэхдээ тэрбээр ирэх пүрэв гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар товлосон асуудлуудаа хэлэлцэж дууссаны дараа ийнхүү мэдээлэл хийхээр болсон байна. Тухайн өдөр Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай/шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай/шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болоод байгаа юм. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай асуудал, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудлыг ч хэлэлцэхээр болсон. Түүний дараа Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, байнгын хорооны дарга нарыг сонгох тухай асуудал, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14397
0 эможи
keyboard_arrow_up