Хотын захиргааны шинэ цогцолбор барих газарт байгаа үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтооно

2014 оны 4 сарын 14

Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/271 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Хотын захиргааны шинэ цогцолбор барихтай холбогдуулан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ханын материал” хувьцаат компанийн 9.2 га газрын үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламжийн хөрөнгийн үнэлгээг хийнэ.

Мөн одоогийн зах зээлийн үнийг тогтоох ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулж, хэрэгжүүлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо. Үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламжийн хөрөнгийн үнэлгээг хийх, одоогийн зах зээлийн үнийг тогтоох ажилд шаардагдах хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын батлагдсан төсвийн төрийн өмнөөс гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлаас санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1420
0 эможи
keyboard_arrow_up