Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бөхчүүдэд шагнал гардуулав

2014 оны 11 сарын 24

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдааныг үзэж сонирхов. 

Уг барилдаанд Увс аймгийн Улаангом сумын харъяат, БХИС, “Гарьд зам” компанийн бөх Монгол Улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат, “Хилчин” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Монгол Улсын аварга С.Мөнхбат үзүүрлэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүчит 128 бөхийн барилдаанд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдэд болон их шөвөгт шалгарч барилдсан  Монгол Улсын гарьд Б.Гончигдамба, Монгол Улсын харцага Ц.Содномдорж нарт “Монгол бахархал” өргөмжлөл, шагнал гардуулав.

 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12558
0 эможи
keyboard_arrow_up