Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалтын оролцогчдыг хүлээн авч уулзав

2014 оны 10 сарын 30

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатарт болж буй Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалтад оролцогчдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулав,  БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чэн Гуопин, Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргасан Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалтыг Улаанбаатар хотноо тогтмол хийж байх санаачлагын дагуу анхны уулзалтыг энэ оны есдүгээр сарын 11-нд Тажик улсын нийслэл Душанбе хотод хийсэн билээ. Тус уулзалтаар гурван улсын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшинд уулзалт хийж байх талаар тохиролцсоны дагуу дэд сайд нарын гурван талт уулзалт өнөөдөр Улаанбаатар хотод эхэлж байна.

Гадаад хэргийн дэд сайд нарын уулзалтаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагааны ойрын жилүүдийн чиглэл, салбаруудыг тодорхойлохоор ярилцах юм байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Гадаад хэргийн дэд сайд нарын уулзалтад оролцогчдод ажлын амжилт хүсэн ерөөв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11075
0 эможи
keyboard_arrow_up