“Монгол Судлалын Төв”-ийн нээлтийн ажиллагаанд оролцлоо

2014 оны 10 сарын 20

Унгар улсад ажлын айлчлал хийж байгаа МУ-ын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Өтвөш Лорандын нэрэмжит Эрдмийн Их сургуульд зочилж “Монгол Судлалын Төв”-ийн нээлтийн ажиллагаанд оролцлоо.

Өтвэш Лорандын нэрэмжит эрдмийн их сургууль нь Унгарын хамгийн эртний, хамгийн том сургууль юм. Эстэргом хотын хамба лам Пазмань Петер тус их сургуулийг 1635 онд Надьсомбат хотноо үндэсэн байгуулжээ. Эрдмийн их уурхай болсон энэ сургуулийн Хууль зүй, Байгалийн шинжлэх ухаан, Нийгмийн шинжлэх ухаан, Хэл шинжлэл, Мэдээлэл зүй, Сэтгэл зүй, сурган хүмүүжүүлэх, Эмчилгээний сурган хүмүүжүүлэх ухаан бага ангийн багш болон цэцэрлэгийн багшийн зэрэг факультеттэй.

Одоогийн байдлаар тус сургуульд 26000 орчим оюутан сурч байгаа бөгөөд жилд 7000 орчим оюутан 130 мэргэжлээр төгсч байна. Тус сургуулийн дорно дахины Ази судлалын төв 70 жилийн өмнө Төв Азийн тэнхим нь 70 жилийн өмнө байгууллагдсан.

Өнөөдрийн байдлаар Монгол Улстай холбоотой бүхий л салбарыг судалж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч тус төвийн үйл ажиллагаатай танилцах  үеэрээ тус сургуулийн эрдэмтэн судлаачдад монгол судлалд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж талархлаа илэрхийлэн, Алтан гадас одонгоор шагнаж урамшууллаа.  Мөн Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхийг хоёр оюутанд олгосон бөгөөд монгол судлалын төвийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газраас олгож байгаа 15 мянган еврогийн тусламжийг гардуулан өглөө. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10371
0 эможи
keyboard_arrow_up