Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр Транспаренси Интернейшнл ТББ-ын үүсгэн байгуулагчтай уулзлаа

2014 оны 10 сарын 16

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Транспаренси Интернейшнл” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч, доктор Петер Айгеныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр зөвлөх Ч.Өнөрбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн манлайлж буй авлигатай тэмцэх, хууль дээдлэх, шударга ёс, сайн засаглалыг бэхжүүлэх, Том төрөөс Ухаалаг төр рүү шилжих санаачилгын хүрээнд хийсэн болон хийж буй ажлуудыг танилцуулав. Мөн "Транспаренси Интернейшнл"-ээс гаргадаг Авлигын индекст Монгол Улс хоёр жил дарааллан томоохон ахиц гаргаж чадсныг тэмдэглэж, цаашид ч мөн төрийн ил тод, нээллтэй байдлыг хангах замаар авлига, хээл хахуультай тэмцэх тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдсэн юм.

Ноён Петер Айген Монгол Улсын авлигатай тэмцэх хүрээнд гаргасан амжилтыг үнэлэн, Монгол Улсыг дэмжиж, хамтарч ажиллахаар тохиролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10197
0 эможи
keyboard_arrow_up