Ц.Элбэгдоржид Австрийн Үндэсний Зөвлөлийн Тэргүүн дэд ерөнхийлөгч ноён Карлхайнц Копф бараалхав

2014 оны 10 сарын 15

Бүгд Найрамдах Австри Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Австрийн Үндэсний зөвлөлийн /парламент/ Тэргүүн дэд ерөнхийлөгч ноён Карлхайнц Копф бараалхлаа.

 

Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Австри Улсад албан ёсны айлчлал хийж байгаад таатай байгаагаа илэрхийлээд “Монгол, Австри улсуудын хооронд адил төстэй талууд олон бий. Монгол Улсын Ерөнхийлөгч  Австри улсад айлчилснаас хойш  10 жил өнгөрсөн байна. Сүүлийн 25 жил Монгол улс маш эрчтэй хөгжсөн. 70 жил коммунист системтэй байсан улсад хийгдсэн өөрчлөлт тайван замаар мөн таны оролцоотой хийгдсэн гэдэг бидэнд маш сонирхолтой байна гээд энэ талаар сонсох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч сонирхсон асуултад хариулаад, “ Парламент дахь бүлгүүдийн үйл ажиллагаа, тэдгээрийн хоорондын хэлхээ холбоо нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой байдгийг харгалзан манай УИХ-д Монгол Австрийн Парламентын бүлэг байгуулагдан ажиллаж байна. Австрийн Үндэсний зөвлөлд мөн Монгол улстай харилцах парламент хоорондын найрамдлын бүлэг байгуулагдана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье. Парламент дахь хоёр талын бүлэг хоорондын харилцааг тогтоож,туршлага мэдээлэл солилцох, харилцан айлчлал зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна.

Мөн Австри улстай хамтын ажиллагааг худалдаа эдийн засгийн салбарт түлхүү хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна” гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10135
0 эможи
keyboard_arrow_up