Ерөнхийлөгчийн Ухаалаг төр санаачилга үзэгчдийн саналаар шилдгээр тодров

2014 оны 4 сарын 02

“Bloomberg” телевизээс зохион байгуулсан“Bloomberg-2013” awards-ийн шагнал гардуулах ёслол өчигдөр орой боллоо. Үзэгчдийн үнэлэмжээр шалгаруулсан онцлох шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилга хүртсэн юм.

 

Уг шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нар гардан авлаа. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилга нь хамгийн их дэмжлэг хүлээсэн санаачилга болоод байна. Энэ зуунд улс шиг улс, төр шиг төртэй, эдийн засаг шиг эдийн засагтай, цоо шинэ өрсөлдөх чадвартай Монгол Улсыг байгуулах үндсийн үндэс нь Ухаалаг төр юм. Өнгөрсөн 2013 оны арваннэгдүгээр сарын 16-нд уг саналыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэвшүүлсэн. Энэ саналыг хамгийн их дэмжсэн хүмүүс нь бизнесийн салбарынхан, сэхээтнүүд, Монголын бүх ард түмэн юм. Энэ концепцийг ажил хэрэг болгохын төлөө Ерөнхийлөгчөө дэмжиж нэг баг шиг ажиллая. Та нарт их баярлалаа” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1012
0 эможи
keyboard_arrow_up