Н.Энхбаярын эргэн ирэх шалтгаанууд

2014 оны 10 сарын 10

Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр БНСУ-аас эх орондоо эргэн ирлээ. Түүний Монголд ирэхээс өмнөх бэлтгэл нь ерөнхийдөө, Н.Энхбаяр Солонгос улсаас улс төрийн орогнол хүсчээ, тус улсын Засгийн газар түүний хүсэлтийг хүлээн авчээ гэх сенсааци байлаа. Гэсэн хэдий ч тэрбээр тус мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд орсноос даруй тав хоногийн дараа ямар нэгэн урьдчилсан мэдэгдэлгүйгээр ийнхүү эх орондоо ирэв.

Тэрбээр, “Буянт Ухаа” олон улсын нисэх буудал дээр газардсан даруйдаа хэвлэлийнхэнд хандаж хэлсэн үгэндээ,  “Монголоо саналаа, Монгол хүнээ их саналаа, ард түмнээ их саналаа. Энэ газар шороо, энэ сайхан агаараа их саналаа. Монголчууд маань эвтэй байвал улс орноо сайхан хөгжүүлж чадна. Хамтдаа улс орноо хөгжүүлье. Эвтэй байя. Бүгдээрээ хамтдаа улс орноо хөгжүүлэхийн төлөө зүтгэе. Бид яагаад Солонгос шиг хөгжиж чадахгүй гэж. Үүнд би тусалж чадах зүйл байвал туслая, туслах хэрэггүй гэвэл заавал туслах гээд гуйгаад байх шаардлагагүй. Би хэнд ч гомдохгүй байна. Бүх хүнд сайн санаж ирлээ. Та хэдийгээ их саналаа. Энд байхдаа л энэ болохгүй байна, тэр ингээд байдаг гэдэг болохоос тэнд байхад их санадаг юм байна” гэжээ.

Нөгөөтэйгүүр Н.Энхбаярын эргэн ирэх энэ мэт шалтгааныг ажиглагчид доорх байдлаар дүгнэсэн нь бий. Тухайлбал, тэрбээр өөрийнхөө тухай Н.Энхбаяр гэр бүлийн хамтаар БНСУ-ын иргэн болсон гэх төлбөрт мэдээлэл цацуулж олны анхаарлын төвд буцаж орох, улмаар “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орж бие хүний болоод улс төрийн амаргүй замналаасаа өр өвдөм түүхийг хоолой зангируулан хуучилж, ахин ард түмний баатар болох хэмээн тайлбарласан нь буй.

 “Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг зочноор урьсан бололтой. Энэ нэвтрүүлгийг удахгүй цацах гэнэ. Зарим нь цацуулахгүй гэнэ ч гэх шиг яриа гарч байна. Та энэ асуудал дээр ямар бодолтой байна. Нэг төрийн зүтгэлтнийг муу хэлсэн л гэнэ. Бодвол тэр хүмүүсийн нэгэнд та лав орно”гэх сэтгүүлч Б.Ганчимэгийн асуултад  “-Тэр хүний тухай, тэр хүн юу ярих бол, юу яриа бол гэж сонирхож байгаа хүмүүс мэдээж байгаа. Тэр хүмүүс сонирхох ч эрхтэй. Тэр хүний юу ярьж байгааг үзэх харах эрхтэй. Тийм учраас тэрэн дээр ямар нэгэн хориг саад байж болохгүй гэж бодож байна. Би харин дэмжиж байгаа. Би тэр нэвтрүүлэг гардаг л юм бол өөрийнхөө twitter, facebook дээр тавья гэж бодож байгаа. Тэгээд олон түмэнд бүр илүү хүргэх юмсан гэж бодож байна” хэмээн  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариулсан удаатай.

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг бол нэгэн цагт улсын хаанд өргөмжлөгдөж явсан Н.Энхбаяр гэдэг тотем ямар нэгэн байдлаар эргэн ирж буйгаа ард түмэндээ илэрхийлж байгаагийн нэг хэлбэр.

Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын тухайд тэрбээр Монголд ирэх болсон шалтгаан нь бүтцийн өөрчлөлтөд орж буй Засгийн газар, сайд нарын хувиарлалттай холбоотой аж.

Мөн  түүний энд ирэх болсон өөр нэг шалтгаан нь хууль хяналтын байгууллагын зүгээс Н.Энхбаярт үүсгэсэн гэх эрүүгийн хэргүүдтэй холбоотой байх магадлалтай. Ямар сайндаа л тэрбээр онгоцноос буусан даруйдаа, “Би хэнд ч гомдохгүй байна. Бүх хүнд сайн санаж ирлээ” гэж хэлж байхав дээ.

Гэхдээ Н.Энхбаяр ийнхүү ямар ч шалтгаанаар бай, Монголдоо ирэхээс  өмнө улс төрийн зорилгодоо зориулж хоёр том санаачилга бэлтгэж, боловсруулсан тухай өмнө нь хэвлэлүүд онцолж байсан удаатай. Өөрөөр хэлбэл энэхүү хоёр том санаачилга гээд онцлоод байгаа зүйл бол түүний улс төрийн гол хөзөр байх магадлалтай аж. Энэ бол, “Шинэчлэн боловсруулсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинэ төлөвлөгөө" хоёр юм. Үндсэндээ энэ бүхэн бол түүний эргэн ирэх шалтгаанууд.

Link: http://politics.time.mn/content/49996.shtml

- See more at: http://politics.time.mn/content/49996.shtml#sthash.pVRzDUUo.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9952
0 эможи
keyboard_arrow_up