Жилд хоёр удаа уулзаж санал солилцохоор тохирчээ

2014 оны 9 сарын 23

УИХ дахь МАН-ын бүлгийн удирдлагууд өнгөрөгч баасан гаригт аймаг, нийслэл, дүүргийн ИТХ дахь намын бүлгийн дарга нартайгаа уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцсон билээ. Үүний үр дүнд бүлгийн дарга нарын хамтарсан уулзалтыг жилд хоёр удаа зохион байгуулж тогтмолжуулах шийдэлд хүрчээ. Мөн намын бүлгийн дарга нарын уулзалтын үеэр Хөгжлийн бодлого, төлөвлөвтийн тухай УИХ-ын тогтоолын төслийг парламентаар яаралтай батлуулах шаардлагатай гэсэн нэгдсэн байр суурьт хүрснээс гадна ИТХ дахь намын бүлгүүдэд тулгамдаж буй асуудлаар санал солилцсон юм. Сумдын ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхижуулах, сонгуулийн хуульд давхар тооллогын асуудлыг тусгах, төрийн бодлогын залгамж чанарт анхаарах, ИТХ дахь намын бүлгийн ажлын албанд үйл ажиллагаа явуулахад төсөв мөнгө зайлшгүй шаардлагатай байгаа талаар орон нутгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн удирдлагууд хөндөн ярьжээ. Тэдний хэлснээр ЭЗХЯ-наас орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалтын жагсаалт гаргаж авч явсан ч өнөөг хүртэл таг чиг болсны учрыг хөдөөгийн иргэд их асууж сураглаж байгаа аж.

Цөөнхийн үүрэг гүйцэтгэж байгаа МАН-ын хувьд төрийн бодлого, үйл ажиллагаанд УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ дахь намын бүлгүүдээр дамжин оролцож байна. Тиймдээ ч ирэх оны төсвийг удахгүй хэлэлцэж эхлэх гэж байгаа үед УИХ болон ИТХ дахь бүлгүүдийн дарга нар уулзаж, хамтын ажиллагаа, цаг үеийн асуудлаар санал солилцсоноороо онцлог болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9148
0 эможи
keyboard_arrow_up