МАН-ын бүлгийн дарга Японы парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2014 оны 8 сарын 20

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол нар Япон Улсын парламентын доод танхимын гишүүн Сонода Хироюки, Хаяаши Мото, Никай Хидэтоши болон албаны бусад хүмүүсийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт зочид төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож буйдаа талархаж байгаагаа илэрхийллээ. Тэрээр, манай улс мөнхийн хоёр том хөрштэй. Гурав дахь том хөрш бол Япон Улс. Бид олон жилийн сайн түншийн хамтын ажиллагаатай явж ирсэн. Хүнд хэцүү үед үргэлж тусалж дэмжиж, хандив тусламж өгч донор болж ирсэнд талархалтай байдаг. Цаашид ч Япон Улстай харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд бид анхааран ажиллана гэлээ. Мөн тэрээр "Богино хугацаанд эдийн засгаа сэргээн хөгжүүлэх нь монголчууд бидний хувьд нэн тэргүүний асуудал болоод байна. Үүнд Японы туршлага, дэмжлэг чухал байна. Ялангуяа Японы хувийн хэвшлийнхэн Монголд хөрөнгө оруулах боломжийг бий болгоход эрхэм парламентын гишүүдийн дэмжлэг чухал" байгааг онцолсон юм. Ингэхдээ тус улсын санхүүжилтээр Дархан-Уул аймагт баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл удаашралтай явагдаж байгааг хэлээд энэ тал дээр анхаарал хандуулахыг хүслээ.

МАН-ын бүлгийн даргын байр суурьтай Японы парламентын төлөөлөгчид санал нэгтэй байгаагаа илэрхийлээд эдийн засаг хүндрэлтэй үед нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортоо нэмэгдүүлэх чиглэлд анхаарах ёстой гэлээ. Японы парламентын доод танхимын гишүүн Сонода Хироюки хэлэхдээ, манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид ч улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна. Мөн Монгол Улсын өнөөгийн хөгжилд улс төрийн ууган хүчин МАН-ын гүйцэтгэх үүрэг, хариуцлага чухал гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7399
0 эможи
keyboard_arrow_up