Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн гэр бүлийн орлого жилийн дотор ₮7,5 ТЭРБУМ болж НЭМЭГДЖЭЭ

Сүүлийн өдрүүдэд Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр Төрийн сангаас нууц амрагтаа 9 сая 990 мянган төгрөг шилжүүлсэн гэх шүүмжлэлд өртөж буй.
Тодруулбал, энэ оны өнгөрсөн тавдугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр Алдарт эхийн 1,2 дугаар одон авсан эхчүүдэд хүндэтгэл үзүүлэх тоглолтод 9 сая 990 мянган төгрөг төрийн сангаас гаргах захирамж гаргажээ. Бараа үйлчилгээний зардал гэж ангилсан мөнгийг Нууц амраг болох дуучин Г.Энхнарангийнхаа хувийн данс руу "Дурсгалын зүйл" гэсэн утгатайгаар шилжүүлсэн гэдгийг хэвлэлүүд мэдээлж буй.
Тэгвэл Төрийн сангаас нууц амрагтаа ₮9 сая төгрөг шилжүүлсэн гэх Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮78 сая
Гэр бүлийн орлого: ₮7,5 тэрбум
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮3,2 тэрбум /Амины орон сууц-1, Нийтийн орон сууц-1, Үйлчилгээний зориулалттай барилга-5/
Тээврийн хэрэгсэл: ₮278 сая / Toyota Prius , Toyota Land Criuser 300 , Kia Бонго /
Мал аж ахуй: ₮233 сая /Адуу-101, Үхэр-24, Ямаа-145, Хонь-392/
Газар: ₮198 сая /Өмчлөх-154м2-1, Өмчлөх-693га-1, Эзэмших-10га-1, Эзэмших-271м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮4 сая
Хадгаламж: ₮64 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮331 сая гэж мэдүүлжээ.

