“Таван толгой дулааны цахилгаан станц“ ТӨХК-ийг ₮7 орчим тэрбумын АЛДАГДАЛТАЙ ажиллуулсан Г.Тэнгэрийг МИАТ-ийн захирлаар томилохоор ТОХИРЧЭЭ

2026 оны 11 сарын 23

Arslan.mn

Төрийн өмчит компанийн удирдлагыг мэргэжлийн чадвар, ажлын үр дүнгээр сонгодог уу, эсвэл намын дэмжлэг томилгоог шийддэг үү? МАН-ын гишүүн Г.Тэнгэрийг МАН ах нарынхаа дэмжлэгээр МИАТ-ийн захирлаар томилохоор тохирсон гэх мэдээлэл энэ асуултыг дахин сөхөж байна.

Г.Тэнгэрийн нэр өмнө нь Элчин сайдын томилгоонд хэд хэдэн удаа яригдаж байсан гэх мэдээлэл бий. Гэвч гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдож байсан тул шалгуур хангаагүй гэсэн үндэслэлээр нэр нь буцсан гэдэг.

Тэрбээр Элчин сайдын суудал горилж, хоёр, гурван удаа нэр нь буцсан ч энэ удаа төрийн өмчит МИАТ компанийн захирлын суудалд очихоор хөөцөлдөж байгаа нь энэ.

Түүнийг намынхны дэмжлэгээр уг албан тушаалд томилох тохироо хийгдсэн гэж намынхан нь ярьж байна. Үүнтэй зэрэгцэн цахим орчинд МИАТ-ийн одоогийн удирдлагын нэр хүндийг зохион байгуулалтайгаар харлуулах, унагах агуулгатай мэдээлэл түгэх болсон нь анхаарал татаж байгаа юм.

Энэ давхцал нь томилгооны төлөөх зохион байгуулалттай шахалт байж болзошгүй гэх хардлага төрүүлж байна. Эхлээд одоогийн удирдлагын нэр хүндийг унагаж, дараа нь албан тушаалаас нь чөлөөлөх шахалт үүсгэн, сул гарсан суудалд намын дэмжлэгтэй хүнээ томилуулах зам засдаг дараалал энд давтагдаж байна уу гэдэг нь анхаарал татаж буй.

Энэ арга бол Г.Тэнгэрийн өлхөн хийж чадах ажил гэдгийг ойрын эх сурвалжууд дурдаж байгаа юм.

Г.Тэнгэр өмнө нь намын нэрээр томилогдсон ажил, алба тушаалаа хэрхэн дампууруулж, унагасныг баримттайгаар хүргэе. 

Үндэсний аудитын газар 2026 оны гуравдугаар сарын 16-нд Г.Тэнгэрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 2025 оны санхүүгийн тайланд "Хязгаарлалттай дүгнэлт" өгчээ. 

Аудитаар оффисын түрээсийн зардлыг тогтоосон дээд хязгаараас 73 сая төгрөгөөр хэтрүүлсэн, компанийн данснаас зориулалт бусаар хөрөнгө зарцуулсан, шатахууныг нормоос илүү олгосон зэрэг зөрчил илэрсэн байна. Эдгээр зөрчилд акт тогтоож, албан шаардлага хүргүүлжээ.

Мөн гэрээ болон захирлын тушаалын төслийг хянах үүрэгтэй ахлах мэргэжилтэн ажиллаж байхад хувийн өмгөөллийн компанитай давхар гэрээ байгуулж, 36 сая төгрөгийн зардал гаргасныг аудит зөрчил гэж үзсэн байна.

Түүнчлэн Станцын төсөл төлөвлөсөн хугацаандаа хэрэгжээгүй бөгөөд компани 2025 онд 6.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Өөрөөр хэлбэл, Г.Тэнгэрийн удирдсан хугацаанд компани алдагдалтай ажиллахаас өөр үр дүн гаргаагүй байна.

 

Ташрамд дурдахад, Г.Тэнгэр “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг 2020 оны аравдугаар сараас 2025 он хүртэл 5 жил удирджээ. Гэвч 2021–2025 онд баригдаж дуусах ёстой байсан гэх төсөл цаасан дээр үлдэж, удирдлагууд нь татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж ирсэн гэх шүүмжлэл дагуулж байсан билээ.

Гацаанд орсон тус төслийн удирдлагууд оффисын зардалд 152 сая, ашиглалтын зардалд 151 сая төгрөг зарцуулдаг талаар хэвлэлүүд мэдээлж байв. Өөрөөр хэлбэл, жилд 300 гаруй сая төгрөгийг оффисын түрээс, цэвэрлэгээ, харуул хамгаалалт зэрэгт зарцуулж ирсэн гэсэн үг. Гэтэл төслийн хэрэгжилтэд дорвитой ахиц гарсангүй.

Төрийн байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн тооцоотой байгууллагуудын төсвийг хэмнэж, үр ашиггүй зардлыг танах зорилгоор УИХ Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталсан. Гэвч хууль батлаад ч Г.Тэнгэр тэргүүтэй ТЭНГЭРИЙН АМЬТДАД үйлчлээгүй байдаг.

Ийнхүү өмнөх удирдсан төслийнх нь үр дүн шүүмжлэл дагуулж байхад Г.Тэнгэрийн дараагийн зорьж буй суудал МИАТ-ийн захирлын албан тушаал болжээ.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671588
0 эможи

Зочин
2026-11-23 13:27
Тэгээд гэр бүлийн хүчирхийлэл хийсэн хэрэгт орсон хүнийг МИАТ дээр томилж --- ДАМПУУРУУЛЖ БАЙГААД ХУВЬЧИЛЖ АВАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА, ОЙЛГОМЖТОЙ
Setgegdel
2026-11-23 13:08
Bitgii hudlaa yri
Зочин
2026-11-23 11:35
Аан, төрд МИАТ-ыг ашиггүй ажиллуулж, дампууруулах шаардлага үүсч дээ. Тэгээд л мэргэжлийн хүн дампууруулагчийг томилж байгаа юм байна.
keyboard_arrow_up