Элчин сайдын зөвлөхөд горилж буй гэх Э.Мөнх-Очир ₮5.1 тэрбумын 7 ОРОН СУУЦ, ₮213 саяын 4 ГАЗАРТАЙ

2026 оны 11 сарын 11

Arslan.mn

Өнөөдөр Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч Э.Мөнх-Очирыг аймгийн Ардчилсан намын бүлгийн саналаар төлөөлөгчөөс нь чөлөөжээ.

Тодруулбал, Э.Мөнх-Очирыг чөлөөлөхдөө “Төрийн тусгай алба буюу дипломат албанд шилжихээр болсон учраас” хэмээн тайлбарласан аж.

Э.Мөнх-Очир 2024 оны орон нутгийн сонгуулиар Булган аймгийн ИТХ-ын наймдугаар тойргоос сонгогдсон. Тэрбээр 2008–2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байв.

Тэгвэл Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлөгдсөн Э.Мөнх-Очирын 2025 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг танилцуулья. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮24 сая
Гэр бүлийн орлого:  ₮356 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮5,1 тэрбум /Нийтийн орон сууц-7, Зуслангийн байшин-1, Үйлчилгээний зориулалттай барилга-4 /
Тээврийн хэрэгсэл: ₮160 сая / Toyota Land Criuser 300 /
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮213 сая /Өмчлөх-655м2-1, Эзэмших-20000м2-1, Эзэмших-2678м2-1, Эзэмших-619м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮934 сая   
Авлага: ₮174 сая
Зээл:  ₮174 сая гэж мэдүүлжээ.

Мөн Орхун Тижарет ХХК, Хоргодоо шарга ХХК, Халиун Булган Хангай ХХК, Орхун Тижарет ХХК, Монголмедиа солюшн ХХК-иудад хувьцаа эзэмшдэг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671468
1 эможи

keyboard_arrow_up