Өвөрхангай аймгийн Засаг даргаар томилогдохоор болсон ХХААХҮЯ-ны ТНБД Т.Жамбалцэрэн ОРОХ ОРОНГҮЙ ч ₮1,2 тэрбумын 2 БАРИЛГАТАЙ

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнг өчигдөр буюу 11 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн МАН-ын хорооны даргаар сонгож, улмаар аймгийн засаг даргад нэр дэвшүүлэхээр 100 хувийн саналаар дэмжжээ.
2027, 2028 оны снгуулийг угтаад аймгуудын МАН-ын хороод дотроо бужигнаад эхэлсэн билээ. Увс аймгаас эхэлсэн уг улс төрийн бужигнаан Өвөрхангай аймагт үргэлжилж, 2019 оноос ХХААХҮЯ-ны ТНБД-аар ажилласан Т.Жамбалцэрэн тус аймгийг удирдахаар болов.
Т.Жамбалцэрэнгийн хувьд эртнээс Өвөрхангайг нууцхан тойглож байсан гэх. Тиймдээ ч аймгийн намын хорооны даргаар 100 хувийн санал авч, даргаар нь томилогдож буй аж.
Т.Жамбалцэрэнгийн хувьд МАН-ын генсек Я.Содбаатарын хүн гэгддэг бөгөөд МУИС-ийг нийгэм судлалын багш мэргэжлээр төгссөн. Төгсөөд МАН-ын улс төрийн ажилтан, Өвөрхангай аймгийн Оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. Тэрбээр Я.Содбаатарын туслах, зөвлөхөөр нь ажиллаж байсан. МАН 2016 оны сонгуульд олонх болсноор Т.Жамбалцэрэн ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болтлоо дэвшиж ажилласан байна. Т.Жамбалцэрэн өдгөө Дорноговийн Алтанширээд хайгуулын лицензүүдтэй “Минерал ресоурс менежмент” ХХК, “Очир дайрга” ХХК, “Аурум ресоурс” ХХК, “Ачлалт хүү” ХХК-уудад хувь эзэмшдэг болжээ.
Тэгвэл ХХААХҮЯ-ны ТНБД-аар тасралтгүй долоон жил ажилласан Т.Жамбалцэрэнгийн ХОМ-ийг танилцуулья.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮103 сая
Гэр бүлийн орлого: ₮73 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,2 тэрбум /баригдаж дуусаагүй орон сууц, барилга байгууламж-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮38 сая / Suzuki Jimny/
Мал аж ахуй: ₮82 сая /Адуу-37/
Газар: ₮10 сая /Өмчлөх-5000м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮85 сая
Хадгаламж: ₮100 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
Мөн Эрдэнэс таван толгой ХК, Транс Партнерс ХХК, Ачлалт хүү ХХК, Минералресоурс менежмент ХХК-иудад хувьцаа эмэшдэг аж.
