Г.Занданшатар: Шударга ёсны төлөөх тэмцэлд С.Шаарийбуу гуай ганцаараа зогсох ёсгүй

Ерөнхий сайд асан Г.Занданшатар " Шударга ёсны төлөөх тэмцэлд С.Шаарийбуу гуай ганцаараа зогсох ёсгүй
Бүгдээрээ шударга ёсны төлөөх дуу хоолойгоо энэ "hashtag"-аар олон улсад давалгаалцгаая!
Монгол Улсын иргэн, айлын охин, хүүгийн ээж, 28-хан настайдаа харамсалтайгаар амь насаа алдсан Ш.Алтантуяа агсны хэргийн талаар дэлхийн томоохон мэдээллийн байгууллагуудын нэг Al Jazeera "Murder in Malaysia: Justice for Altantuya Shaariibuu” бүрэн хэмжээний шинэ баримтат киногоо нийтэлжээ.
Та бүхэн энэхүү баримтат киног үзэж, бусадтай хуваалцан, сэтгэгдэл хэсэгт шударга ёсны төлөө дуу хоолойгоо нэгтгээрэй. YouTube линкийг коммент хэсэгт үлдээв." гэжээ.
Murder in Malaysia: Justice for Altantuya Shaariibuu | 101 East Documentary
