АН-ын бүлгийн Ажлын албаны даргаар томилогдсон Б.Төрмөнх өөрийн орлогогүй ч ₮4 тэрбумын ТОНОГ ТӨХӨӨРӨМЖТЭЙ

2026 оны 10 сарын 19

Arslan.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2026.10.19/ хуралдаж байна. Бүлгийн хурлаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Улс төрийн зөвлөлийн гишүүн Б.Төрмөнхийг бүлгийн Ажлын албаны даргаар томилсон байна.

Тэрээр  Завхан аймгийн ИТХ-д 4 удаа дараалан сонгогдсон бөгөөд УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, Завхан аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар ажиллаж байсан нэгэн.

Тэгвэл АН-ын бүлгийн Ажлын албаны даргаар томилогдсон  Б.Төрмөнхийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн Хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХОМ/ хүргэж байна.

Тэрээр өөрөө орлоггүй гэж мэдүүлсэн бөгөөд гэр бүлийн орлого нь сүүлийн нэг жилд 874 сая төгрөгөөс 0 төгрөг болж буурчээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮0 сая
Гэр бүлийн орлого: ₮0 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮368 сая /Нийтийн орон сууц-1, Зуслангийн байшин-1, Гэр-2/
Тээврийн хэрэгсэл: ₮1 сая   /Toyota Prado /   ₮4 тэрбумын тоног төхөөрөмж
Мал аж ахуй: ₮15 сая /Адуу-6, Хонь-20, Адуу-2/
Газар: ₮0 сая 
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮49 сая
Хадгаламж: ₮64 сая 
Авлага: ₮10 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671102
1 эможи

keyboard_arrow_up