МАН УЗ: Хууль зүй дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг 100 хувийн санаалаар дэмжлээ
2026 оны 9 сарын 17

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Г.Тэмүүлэнг Хууль зүйн дотоод хэргийн сайдад 100 хувийн санаалаар дэмжлээ.
Г.Тэмүүлэнгийн хувьд энэ удаагийн засагт оруулах саналыг Шадар сайд Н.Номтойбаяр гаргаж, Ерөнхий сайдад танилцуулсан гэх яриа дотроос гарсан байна. Г.Тэмүүлэн, Н.Номтойбаяр, Д.Амарбаясгалан нар эртний найзууд, олон жил МАН-д мөр зэрэгцэн нөхөрлөж яваа залуус. Тухайн үед баян айлын хүүхдүүд нэг фракц болж намд хүч түрэн орж ирлээ гэх яриа газар аваад байсан. Ерөнхий сайд Н.Учралын хувьд Н.Номтойбаярт найр тавих, түүний эвийг олж тогтоох шалтгаан бас бий. Тиймээс Шадар сайд Н.Номтойбаярын санал болгосон хүнийг ийнхүү дэмжиж оруулж иржээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670704
0 эможи
Зочин
2026-09-17 11:30
Яасан шуурхай засаг бэ!!! Одоо Боловсролын сайдаа даруй солио!!!
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс






