Ц.Даваасүрэн: Улсаа хорлохоо больж үз, С.Баяр аа!

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өөрийн цахим хуудаснаа "Улсаа хорлохоо больж үз, С.Баяр аа" гэв.
Тэрбээр " С.Баяр аа, улсаа хорлохоо больж үз. Чи Рио-д худалдагдсанаас болж Монгол улс өдөрт 13-15 тэрбум төгрөг зээлийн хүүд төлж байна. Одоо улсаа ЭХ-ний хараат болгох санаатай. Нар жаргахаар, салхи зогсохоор наад станц чинь зогсоно, яаж 100 хувь Оюу толгойг хангах уу? Тэгээд оройн оргил ачаалалтай давхцахаар монголоос дутууг нь нөхөж чадахгүй. Гаднаас л авч таарна даа.
Сэргээгдэх эрчим хүч ашиглахын тулд дэд бүтцийг нь бий болгодог. Жишээ нь, шууд кноп дараад ажилладаг Усан цахилгаан станц, Газын станц, Батарей хуримтлуурын станц г.м тохируулгын станцууд байж үүсэх дутагдлыг шууд хаадаг. Ийм бүтээн байгуулалтыг эхэлж хийх ёстой. Байшинг дээрээс нь барьдаггүйтэй адил юм даа. Би мэргэжлийг хүний хувьд зөвлөж байна.
2030 онд дэлхийн нийт ЭХ-ний 50 хувийг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж чадахгүй гэдгийг би мэдэж байгаагаараа С.Баяраас ялгаатай юм даа.
Харин атомын эрчим хүчийг хүн төрөлхтөн аюулгүй ашиглах технологитой болж магадгүй юм. Одоо энэ чиглэл рүү Дэлхийн эрчим хүчний хөгжил явж байна. Трамп чинь харин Баяраас илүү үүнийг ойлгоод байгаам шүү, 80 нас хүрч байгаа гэхэд..." гэв.

