Төсвийн ₮134 саяар өрөөгөө тохижуулж суугаа ИТХ-ын дарга З.Эрхбаяр ₮535 саяын 2 ОРОН СУУЦ, ХАУСТАЙ, ₮110 саяын ОРЛОГОТОЙ

Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр 134 сая төгрөгөөр албан өрөөндөө засвар оруулсан талаар орон нутгийн сайтын мэдээлсэн мэдээлэл олны шүүмжлэлийг дагуулж буй.
Тодруулбал, Засаг даргын тамгын газрын байрны 3 давхрын баруун жигүүрт байрлах ИТХ-ын даргын өрөөг бүхэлд нь засварт оруулсан гэв.
Тэгвэл ₮134 саяар өрөөндөө иж бүрэн засвар хийхээр зэхэж буй Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаярын 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮110 сая
Гэр бүлийн орлого: ₮153 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮70 сая
Орон сууц барилга байгууламж: ₮535 сая /Орон сууц-2, Амины орон сууц-1, Үйлдвэрлэлийн зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮185 сая / Lexus, 570 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮4 сая /Адуу-6/
Газар: ₮320 сая /Өмчлөх-980м2-1, Эзэмших-1803м2-1, Эзэмших-400м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮45 сая
Хадгаламж: ₮3,7 сая
Авлага: ₮105 сая
Зээл: ₮40 сая гэж мэдүүлжээ.
