АН-ын Нарийн бичгийн дарга А.Батпүрэв тамхины үнэ нэмэгдсэнээр айл, өрхийн зарлага нэмэгдэнэ гэв

2026 оны 6 сарын 18

Arslan.mn

Ардчилсан намын бүлгийн эдийн засгийн бодлогын зөвлөх А.Батпүрэв " Тамхины хор хөнөөлийг бууруулах, ялангуяа өсвөр үеийнхнийг хамгаалах зорилгыг бид ойлгож, дэмжиж байна. Гэвч санал болгож буй татварын бодлого нь эсрэг үр дагавар авчрах эрсдэлтэй. Тухайлбал, уг хуулийн төсөлд бүх төрлийн тамхины онцгой албан татварыг таван жилийн хугацаанд жил бүр үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгасан.

Хэрэв энэ байдлаар батлагдвал өнөөдөр 4200 төгрөгөөр худалдаалагдаж буй нэг хайрцаг янжуур тамхины үнэ ойрын хугацаанд 8000 төгрөгт хүрч, цаашид өссөөр 2030 он гэхэд 20 мянган төгрөг болох тооцоо гарч байна.

Мөн өнөөдөр 22 мянган төгрөгийн үнэтэй байгаа vape буюу электрон тамхи хууль батлагдсанаар 75 мянган төгрөгт хүрч, халаадаг тамхи болон дагалдах хэрэгслийн үнэ ч хоёр дахин өсөхөөр байна. Тамхины үнэ нэмэгдсэнээр айл, өрхийн зарлага нэмэгдэнэ.

Ийм огцом татварын өсөлт нь богино хугацаанд хэрэглээг бууруулах үр дүн өгөхөөс илүүтэйгээр татвараас гадуурх, хил дамнасан хууль бус худалдааг өдөөх эрсдэлтэй. 

Түүнчлэн Монгол Улсад хуурамч тамхины зах зээл шинээр үүсэх аюул ч бий. Иймд дээрх хуулийн төсөлд зөвхөн сэтгэл хөдлөлөөр бус, нарийн тооцоо, бодит судалгаа, эдийн засгийн үр дагаврыг бүх талаас нь харгалзан хандах шаардлагатай” гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669489
0 эможи

keyboard_arrow_up