ТАНИЛЦ: Томчуудын эрх ашгийг эсэргүүцснийхээ төлөө “ГАДУУРХАГДСАН” НИТХ-ын дарга А.БАЯР гэж ХЭН БЭ

2026 оны 4 сарын 29

Arslan.mn

Нийслэлийн МАН-ын эрх мэдлийн төлөөх зодоон эдгээр өдрүүдэд эрчимтэй өрнөсөөр байгаа билээ. Нийслэлийн МАН-ын даргын суудлыг авсан улс төрчид Улаанбаатар хотыг бүхэлд нь атгах том эрх мэдэлтэй болох учраас ийнхүү улайран зүтгэж байна. 

Тэгвэл Нийслэлийн МАН-ын томчуудын эрх мэдлийг хязгаарлаж, иргэдийнхээ талд орсон хэмээн “гадуурхагдсан” НИТХ-ын дарга А.Баярыг хууль бусаар огцруулсан үйл явдал боллоо.

НИТХ-ын дарга А.Баярын хувьд үе үеийн НИТХ-ын дарга нараас илүү нээлттэй, ил тод, бүх талын оролцоог тэгш хангахад зорьж ажилласан хэмээн сайшаагддаг. НИТХ-ын 45 төлөөлөгчийн дуу хоолойг, сонсож, дүүргийнх нь иргэд рүү чиглэсэн ажлуудыг эрчимтэй хийжээ.

Тухайлбал, түүхэндээ анх удаа 9 дүүргийн ИТХ-ын төлөвлөгөөг нэгтгэн, нэгдмэл зорилготойгоор төсвөө хуваарилж, үр дүнд чиглэсэн ажлуудаа тусгажээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төсөв өмнө нь хэн нэгний сонгуулийн, ажлын албаны “тэжээл” болдог байсан бол сүүлийн хоёр жил орчмын хугацаанд төрийн 43 байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд чиглэжээ. Үүний үр дүнд нийслэлд хулгайлах гэмт хэрэг 44 хувиар буурч, танхай, зодоон, цахим залиланг бууруулахад хувь нэмрээ оруулжээ. Энэ удаагийн НИТХ-ын даргын үед соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлууд хамгийн их эрчимтэй хийгджээ.

А.Баяр бол “хашир” улс төрч гэж хэлж болно. Тэрбээр НИТХ-ын төсвөө батлахдаа НИТХ-ын төлөөлөгчид, иргэний зөвлөл, олон нийтийн төлөөлөл, төрийн бүх шатны байгууллагуудыг байлгаж байгаад нээлттэй хэлэлцэн баталдаг аж. Энэ сарын 27-ны өдөр хууль бусаар хуралдсан НИТХ-ын дараа төлөөлөгчид нь А.Баяр дарга үнэхээр сайн ажилласан, даанч хотын даргын үгэнд ороогүй учраас аргагүй эрхэнд огцорлоо доо хэмээн ярьцгаасан байдаг.

НИТХ-ын дарга А.Баяр нь 2008 онд Анагаах ухааны их сургуулийг их эмч мэргэжлээр төгссөн. Хартфорд их сургуулийг бизнесийн удирдлага, маркетинг мэргэжлээр 2010 онд, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр 2020 онд төгссөн бөгөөд бизнесийн салбарт удирдах ажил хийж байжээ. JCI Централ салбар байгууллагын Тэргүүн дэд ерөнхийлөгч, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр сонгогдон олон нийтийн болон улс төрийн идэвх оролцоотой ажиллаж иржээ. 2016 оноос БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 2020-2024 онд БЗД-ийн ИТХ-ын даргаар сонгогдон ажиллажээ. 2024 оноос НИТХ-ын даргаар ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668641
1 эможи

keyboard_arrow_up